“Орлоготой оюутан – Цагийн ажилд зуучлах өдөрлөг” болно

МУИС-ийн суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, цагийн ажилд зуучлах, хөдөлмөрийн харилцаа соёлд сургах, ажил хөдөлмөрт бэлтгэх, туршлагажуулах, төгсөөд ажлын байртай болох нийгмийн боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан – Цагийн ажилд зуучлах өдөрлөг” арга хэмжээг намрын улиралд зохион байгуулдаг уламжлалтай.

Оюутан та өдөрлөгт хамрагдсанаар: Монголын шилдэг ажил олгогч байгууллагуудаас зарлагдсан цагийн ажилд шууд зуучлагдана. 

Өдөрлөг 2024 оны 11 дүгээр сарын 6, 7-ний өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн БАГШ, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн 5 давхарт болно.  

Оюутан залуус та бүхэн ЦАГИЙН АЖИЛТАЙ болох өдөрлөгт идэвхтэй хамрагдаарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-1525 дугаараас лавлана уу. 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, КАРЬЕР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ