Эрхэм хүндэт профессор багш та бүхнийг МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд 2025 оноос хэрэгжүүлэх дараах судалгааны төслүүдийн сонгон шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- Өндөр түвшний судалгааны төсөл
- Залуу судлаачийн тэтгэлэг
- Зочин судлаачийн судалгааны тэтгэлэг (fellowship)
- Инновацын төсөл
- МУИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийн бодлогын судалгааны төсөл
Төслийн санал хүлээн авах хугацаа: 2024.11.04-2024.12.04
Төслийн саналаа 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цаг хүртэл ТММС (project.num.edu.mn)-ийн ТӨСЛИЙН ЗАР хэсэгт оруулна.
“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Утас: 75754400~1140/1143
Цахим шуудан: project@num.edu.mn
СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГАЗАР