Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Багш оюутны стартап-2024” хөтөлбөрийн ээлжит сургалтыг МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв, МУИС-ийн Бизнес Консалтинг Төвтэй хамтран 2024 оны аравдугаар сарын 07-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.Энэ удаагийн сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Г.Гүнбилэг удирдан явуулж, “Санхүүгийн удирдлага” сэдвийн хүрээнд бизнесийн үйл ажиллагааны орлого, зардал, хугарлын цэгийн шинжилгээ, ажлын капиталын санхүүжилт, зохистой байдал, эргэлтийн хөрөнгийн болон өр төлбөрийн бүтцийн талаар мэдлэг олгох сургалт явуулав. Сургалтад хамрагдсан багууд хөгжүүлж буй төслийнхөө үйл ажиллагааны орлого, зардлыг хэрхэн тооцоолох, бусад санхүүгийн асуудлуудыг хэрхэн шинжлэх талаар тодорхой мэдлэгтэй болж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

