Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркаас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их сургуулийн I, II түвшний оюутнуудад зориулан “9E for the Future” өдөрлөгийг 2024 оны аравдугаар сарын 12-ны 11:00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулна. “9E FOR THE FUTURE” өдөрлөгт Инженерийн есөн салбарын багш, судлаач, мэргэжилтэн зочин илтгэгчээр оролцож, инженерчлэлийн салбарын онцлог талууд, салбарын шинэ ололт амжилт, туршлагаас хуваалцана. Өдөрлөгт ахлах ангийн сурагчдийн бүтээлүүдийн үзэсгэлэнтэй танилцаж, ирээдүйн боловсролын боломжуудын талаар танин мэдэх боломжтой.
Ирээдүйд инженерчлэлээр сурах хүсэлтэй сурагчид, оюутнуудын заавал очих ёстой өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.
МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд 502 тоот танхимд 2024 оны аравдугаар сарын 12-ны 11:00 цагт уулзацгаая!








