“Багш оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Багш оюутны стартап-2024” хөтөлбөрийн ээлжит сургалтыг МУИС. Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв, Стартап Маркетинг Спасе ХХК-тай хамтран 2024 оны 9-р сарын 25, 26-ны өдрүүдэд МУИС-ийн номын сан, эрдмийн танхимд амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн сургалтыг Стартап Маркетинг Спасе ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр удирдан явуулж, “Гүйцэтгэлийн менежмент”, “Бизнесийн эрх зүй, оюуны өмчийн менежмент” гэсэн сэдвүүдээр сургалт явуулав. Хөтөлбөрт оролцогч багууд компанийн хөгжлийн үе шат, төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцооны талаар мэдлэгтэй болж, хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтын 2 өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn