Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийг танилцуулах өдөрлөгийг 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр УТСОУХНУС болон Бизнесийн сургууль дээр, аравдугаар сарын 01-02-ны өдөр хичээлийн I, II болон VII байрт тус тус зохион байгууллаа.

    Өдөрлөгт тус сургуулиудын багш, ажилчид болон оюутнууд оролцож, паркийн үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг болон инновацын экосистемийн нээлттэй орон зайн нөөц, боломжуудын талаар танилцуулга, мэдээлэл өгч ажиллав.

Өдөрлөгөөр:

  • Технологи дамжуулах төвөөс зохион байгуулдаг арга хэмжээнүүд,
  • Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн танилцуулга,
  • Салбар дундын нээлттэй лаборатори, төвүүдийн тухай,
  • Лазерын хэвлэх үйлчилгээний тухай,
  • Сургалт, зөвлөгөө мэдээлэл, хөтөлбөрүүдийн тухай,
  • Хамтын оффисын тохижилт, сонголтууд,
  • Багш, оюутны СТАРТ-АП хөтөлбөр болон инновацын үйлчилгээг нэг дороос авах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг хийв.

Өдөрлөгийн үеэр багш, оюутнууд Инновацын экосистемийн нээлттэй орон зай бий болж байгаад талархал илэрхийлж, санал, зөвлөмж, хамтран ажиллах талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ.