“Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн ээлжит сургалт зохион байгуулагдана

МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк, “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн ээлжит сургалт “Санхүүгийн удирдлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

  “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрт бүртгүүлсэн багууд болон сонирхсон багш, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэзээ: 2024 оны аравдугаар сарын 07-ны даваа гараг, 14:00–17:30 цагт

Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв, 506 тоот

Сургалтын хөтөлбөр

ЦАГСЭДЭВБАГШ
14:00 – 15:30 Бизнес үйл ажиллагааны орлого, зардал      Хугарлын цэгийн шинжилгээМУИС, Бизнесийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Г.Гүнбилэг
15:30 – 15:45Цайны завсарлага
15:45 – 17:15        Эргэлтийн хөрөнгийн бүтэц, ажлын капиталын санхүүжилт         Өр төлбөрийн бүтэц, санхүүжилтийн зохистой байдалМУИС, Бизнесийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Г.Гүнбилэг
17:15 – 17:30Хаалт

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

75754400 – 1160

tto@num.edu.mn