Тайван улсын Тайпай хотын Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчид Паркд зочиллоо.

Тайван улсын Тайпай хотын Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчид МУИС-ийн Шинжлэх ухаан Технологийн Улаанбаатар паркд зочилж, паркийн үйл ажиллагаа болон инновацийн экосистемийн орчинтой танилцлаа. Тайван улс нь Шинжлэх ухаан, Технологийн чиглэлээр 3 парктай, шинжлэх ухаан, технологи, инновацийг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлд амжилттай яваа Азидаа тэргүүлэгч улсын нэг юм. Төлөөлөгчид паркийн үндсэн үйл ажиллагаатай бүрэн танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцлоо.