“Жайка” ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгчид, МУИС-ийн Шинжлэх ухаан Технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаа болон инновацийн экосистемийн орчинтой танилцаж, “MJEED”-төслийн хүрээнд хэрэгжиж буй ТЕХНОЛОГИ ЗҮГШРҮҮЛЭЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХИЙГ БАЙГУУЛАХ ажлын явцтай танилцлаа. Уулзалтаар: 1. Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийг байгуулах ажлын явцтай танилцах 2. Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийг байгуулахтай холбоотой тулгарч буй асуудлууд 3. Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн хүний нөөцийн бэлтгэх 4. Инновацийн экосистемийн байгуулахад хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй ярилцлага өрнүүлж, санал, зөвлөмж, туршлагаа харамгүй хуваалцаж, шинжлэх ухаан, технологи, инновацийг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах, лабораторийн түвшнээс гарсан үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэхэд онцгойлон анхаарч байгаад талархал илэрхийлж, инновацийн экосистемийн нээлттэй оронзайг бүрдүүлэх ажилд амжилт хүсэн, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.