МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк, “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн найм дахь удаагийн сургалт “Инновацын менежмент” болон “Гарааны компанийн менежмент” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
“Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрт бүртгүүлсэн багууд болон сонирхсон багш, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэзээ: 2024 оны есдүгээр сарын 25-ны лхагва гараг, 14:00–17:30 цагт
Хаана: МУИС-ийн Номын сан, 502 тоот хурлын өрөө

Сургалтын хөтөлбөр
ЦАГ | СЭДЭВ | БАГШ |
14:00 – 15:30 | · Инновацын менежмент | Стартап Маркетинг Спасе ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр |
15:30 – 15:50 | Цайны завсарлага | |
15:50 – 17:20 | · Гарааны компанийн менежмент | Стартап Маркетинг Спасе ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр |
17:20 – 17:30 | Хаалт |
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
75754400 – 1160