“Таван богд групп”-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

МУИС болон “Таван богд групп” хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн бизнес, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний төгсөх курсийн оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгож, цаашид ажлын байраар дэмжин ажиллах юм.Энэ хичээлийн жилд МУИС-ийн таван суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжаа өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр гардан авлаа.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

ОвогНэрСургуульХөтөлбөр, түвшин
1УранбилэгМинжинсорБизнесийн сургуульНягтлан бодох бүртгэл – IV
2ОргиоЛхагважаргалБизнесийн сургуульСанхүү – IV
3БаярсайханМаралгуаБизнесийн сургуульМенежмент – IV
4ЭнхтөрАмгаланжаргалБизнесийн сургуульМаркетинг – IV
5БаярсайханЭнхболорМэдээллийн технологи, электроникийн сургуульМэдээлэл технологи – IV