МУИС-ийн ШУТУБП-ийн Технологи дамжуулах төвд БНСУ-ын Оюуны өмчийн газар (KIPO) болон Шинэ бүтээлийг дэмжих холбоо (KIPA)-ны экспертүүд ажиллалаа. Тус холбооноос зарласан 2026 онд хэрэгжүүлэх “IP sharing” төсөлд МУИС-иас 11 төсөл мэдүүлснээс эхний шатанд МУИС-ийн №20-0003217 дугаартай оюуны өмч бүхий “Шийтаке мөөгийг тариалах арга” төсөл шалгарсан. Солонгосын талын экспертүүд шалгарсан төслийн багийнхантай уулзаж, мөөгний тариалалт эрхэлдэг нэгжийн үйл ажиллагаа, бодит байдалтай танилцаж, маркетинг, зах зээлийн судалгааг хийлээ.

