Ахиллис Монгол ОУБ, Ариг банкнаас зохион байгуулсан “Итгэл найдвар, боломж” Улаанбаатар хагас марафон 2015 оны 9 сарын 13-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох үндсэн зорилготой уг марафоны 3 км-ийн зайнд Хятад хэл орчуулгын 3-р ангийн багш оюутнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.