“Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн ээлжит менторшип уулзалтыг зохион байгууллаа

6

МУИС-ийн ШУТУБП-ийн Технологи дамжуулах төв, “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар инновацын төв”-тэй хамтран менторшип уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үеэр “Innovation HUB” хамтын оффисын үйл ажиллагааг Мэдээллийн технологи, маркетинг хариуцсан ажилтан Э.Юмжирдулам танилцууллаа. Инкубаторт бойжиж буй 12 стартап компаниудтай танилцаж туршлага судлав.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn