Биологийн тэнхимийн дэд профессор Ч.Батцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардууллаа

1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн дэд профессор, доктор Чойдашийн Батцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор, профессор Б.Очирхуяг гардууллаа.

Доктор Ч.Батцэцэг нь МУИС-д 35 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирлаар ажиллаж байсан.

Төрийн дээд шагнал хүртсэн танд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.