“Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн менторшип уулзалтыг зохион байгууллаа

5

Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн хүрээнд МУИС. ШУТУБП-ийн Технологи дамжуулах төв, “MStars Hub”-тай хамтран 2024 оны 6-р сарын 12-ны өдөр менторшип уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үеэр “MStars Hub”-ын Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “Стартап хурдасгуур хөтөлбөр”-ийг, “MStars Hub”-ын хөтөлбөрийн менежер Г.Бадамсэрээжид хамтын оффисын үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтын үр дүнд хөтөлбөрт оролцогч багш, оюутнууд “MStars Hub”-д гарааны бизнес хөгжүүлж буй стартапуудын сайн туршлагаас суралцаж, менторшип зөвлөгөө авлаа.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn