Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх бүртгэл эхэллээ

Элсэлтийн бүртгэл 2024 оны 06 дугаар сарын 03-ны 09:00 цагт эхэлж, мөн оны 07 дугаар сарын 08-ны 12:00 цаг хүртэл Улсын хэмжээнд цахим хэлбэрээр буюу burtgel.num.edu.mn/bachelor/ системээр явагдана.

  • Онооны жагсаалт: Элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас нэг өдрийн дараа гарна.
  • Элсэх эрх олгох: 2024 оны 07 дугаар сарын 16-ны 12:00 цагт эхэлж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны 12:00 цагт дуусна.
  • Оюутан болох: 2024 оны 07 дугаар сарын 16-ны 12:00 цагт эхэлж. 2024 оны 08 дугаар сарын 09-ний 15:00 цагт дуусна.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.

Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд бүртгүүлэх гарын авлагатай ЭНД ДАРЖ танилцах боломжтой.