МУИС-ийн 79 дэх удаагийн Эрдмийн баяр боллоо

Монгол Улсын Их Сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн 79 дэх удаагийн эрдмийн баяр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Ийнхүү МУИС-иар овоглох 2200 гаруй суралцагч их сургуулиа төгсөв. Тухайлбал, бакалаврын түвшний 1961 төгсөгч, магистрын түвшний 307 төгсөгч, докторын түвшний 28 төгсөгч, нийт 2296 суралцагч энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа. Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, профессор Б.Очирхуяг үг хэлэв. Тэрбээр, хүний амьдралд тохиох эрхэм чухал баяруудын нэг бол эрдэм ном сурч, дээд боловсрол эзэмшиж, их сургуулиа төгсөх “Эрдмийн баяр” болохыг онцлоод МУИС-ийг төгсөж буй нийт төгсөгч, түүний гэр бүлд эрдмийн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн тэрбээр, сурсан мэдсэнээ гүнзгийрүүлэн тасралтгүй суралцаж, тэнхим багш нартайгаа эргэх холбоотой ажиллаж, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг нийт төгсөгчдөд захилаа. МУИС-ийн оюутан Монголын ирээдүй хэмээх уриалгыг санаж, ихийг санаачилж, илүүг бүтээн эх орноо манлайлж, дэлхийд өрсөлдөхийг их сургууль та бүхнээс хүсэн хүлээх болно хэмээв. Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нийт гурван ээлжээр зохион байгуулсан. Төгсөгчдөд МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, МУИС-ийн эрдэмтэн багш, ректорын зөвлөлийн гишүүдболон бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирлууд диплом энгэрийн тэмдэг гардууллаа.

I ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг 

Диплом гардуулахЭнгэрийн тэмдэг гардуулах
 Ректор Б.ОчирхуягЭрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.БаяртогтохСанхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Ч.ЭнхбаярУТСОУХНУС-ийн захиралС.Мөнхбат
Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захиралБ.Ганбат
Санхүү, эдийн засгийн бодлогын газрын даргаП.Баянсан
Цахим шилжилтийн бодлогын газрын даргаА.Баатарбилэг
Оюутны хөгжлийн бодлогын газрын даргаВ.Дашдаваа

II ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг 

Диплом гардуулахЭнгэрийн тэмдэг гардуулах
 Ректор Б.ОчирхуягСургалт эрхэлсэн проректор Б.БатжаргалСанхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Ч.ЭнхбаярБизнесийн сургуулийн захиралН.Батнасан
Хууль зүйн сургуулийн захиралС.Амарсанаа
Инженер, технологийн сургуулийн захиралЧ.Сономдагва
Худалдаа, маркетинг, менежментийн салбар хариуцсан дэд захиралМ.Должин
Санхүү, бүртгэлийн салбар хариуцсан дэд захиралМ.Эрдэнэбат

III ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг 

Диплом гардуулахЭнгэрийн тэмдэг гардуулах
 Ректор Б.ОчирхуягСургалт эрхэлсэн проректор Б.БатжаргалОюутны хөгжил эрхэлсэн проректор Г.ГалбаярБайгалийн ухааны салбар хариуцсан дэд захиралЦ.Баатарчулуун
Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захиралЧ.Тамир
Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захиралН.Алтантөгс
Судалгаа, инновацын бодлогын газрын даргаН.Төвжаргал
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын даргаС.Булгантамир

МУИС-ийн нийт төгсөгч шавь нартаа цаашдын ажил амьдралын урт замд нь чиг болох үнэт сургаал, зөвлөмжөө хайрлан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрхэм профессор багш нар үг хэллээ.