“Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2024” (NUM Startup 3.0) хөтөлбөр 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр албан ёсны нээлтээ хийлээ.МУИС уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж, энэ жил найм дахь удаагаа зохион байгуулж байна. Хөтөлбөрийг нээж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтох, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн захирал О.Мөнхбат, “Рио Тинто Монгол” компанийн Түншлэл хариуцсан ахлах зөвлөх Г.Түвшинжаргал нар мэндчилгээ дэвшүүлж, хөтөлбөрт оролцогч, шинэ санаа шийдлээ өрсөлдүүлж буй эрдэмтэн судлаач багш нар, оюутан залууст амжилт хүссэн юм.

Хөтөлбөрт оролцогч нийт багууддаа инновацыг бүтээх, хөгжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.

МУИС. ШУТУБП. Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn