“Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөр нь МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Та бүхнийг 2024 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжих “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2024.05.24-ний өдөр Баасан гараг, 10:00 – 13:30 цагт
Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот хурлын өрөө
Хугацаа | Үйл ажиллагаа | |
09:45-10:00 | Бүртгэл | |
10:00-10:05 | Нээлтийн үг | МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтох |
10:05-10:10 | Мэндчилгээ | БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох |
10:10-10:15 | Мэндчилгээ | МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн захирал О.Мөнхбат |
10:15-10:20 | Хүндэт зочны мэндчилгээ | Рио Тинто Монгол компанийн Түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн |
10:20-11:10 | Хөтөлбөрт хамрагдсан багуудад батламж гардуулна | Стартап төслүүдийн үйл ажиллагааг дэмжиж баг тус бүрд 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламж гардуулах |
11:10-11:30 | Инновац, стартапийг хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийнэ | Хөтөлбөрийн хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллүүд: МУИС. Бизнес консалтинг төв Сократус Стартап Студи ХХК М Старс хаб ХХК Стартап Маркетинг Спэйс ХХК |
11:30-11:50 | Цайны завсарлага | |
11:50-13:10 | Багийн танилцуулга | Стартап хөтөлбөрт оролцогч багийн төлөөллөөс товч танилцуулга хийнэ. |
13:10-13:30 | Санал солилцох | Хөтөлбөрийг дэмжигч байгууллага, менторууд багуудтай хамтран ажиллах талаар санал солилцоно |
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
77307730 – 1160