“Дусал цус – Дүүрэн амьдрал 2024” цус бэлэглэх аян амжилттай боллоо

АШУҮИС-ийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа “Дусал цус-Дүүрэн амьдрал” донорын аяныг МУИС-ийн Оюутны хөгжлийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб хамтран 2024 оны тавдугаар сарын 16, 17-ны өдөр гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн оюутан, багш, ажилтнууд хоёр хоногийн турш идэвхтэй хамрагдсан бөгөөд нийт 210 гаруй хүн цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэлээ.