МУИС-ийн Оюутны хөгжлийн төвөөс ээлжит сургалтаа дотуур байранд оршин суудаг оюутнууддаа зориулж байна. 2023-2024 оны хичээлийн жилд дотуур байранд оршин сууж буй оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтыг авах санал хамгийн их эрэлт, хэрэгцээтэй гэж дүгнэгдсэн. Иймд сургалтыг тодорхой үе шаттай, сонирхолтой байдлаар тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
Энэ удаагийн “Харилцааны асуудал ба шийдвэрлэг арга зам” сургалт 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны 16:00 цагт Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод болно.
Тус сургалтаар:
- Харилцааны бэрхшээлийг үүсгэдэг хүчин зүйлсийн тухай мэдээлэл авах
- Харилцааны ур чадвараа тестээр тодорхойлох
- Харилцааны дасгал, трейнинг хийх боломжтой
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ