Оюуны өмчийн сургалтыг зохион байгуулав

МУИС болон “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Багш оюутны стартап” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Технологи дамжуулах төвөөс “Оюуны өмчийн сургалт-2024”-ыг зохион байгууллаа. Сургалтыг Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд хийв.

Сургалтын хүрээнд:

  • Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл: “Эрдэм шинжилгээний өгүүллээс патентын мэдүүлэг бичих арга зүй”, “Шинэ бүтээлийн патент мэдүүлэх, шинэ бүтээлийн мэдүүлгийн тодорхойлолт, томьёолол бичихэд анхаарах зүйлс”
  • БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Урьбод: “Их сургуулиудын судалгааны үр дүнг инновац болгох нь”
  • МУИС-ийн Судалгаа инновацын бодлогын газрын дарга Н.Төвжаргал: “МУИС-ийн оюуны өмч, технологи дамжуулалттай холбоотой дүрэм журмын талаар” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Энэхүү сургалтад 40 гаруй багш судлаач, оюутан залуус хамрагдсан ба оюуны өмч, инновац, түүнтэй холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх мэдээ мэдээллийг хүргэсэн үр дүнтэй сургалт боллоо.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn