“NUM Startup Weekend” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд “NUM Startup Weekend” сургалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 13,14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн дэд профессор Н.Батдэлгэр болон Технологи дамжуулах төв хамтран зохион байгуулав.

Сургалтын хугацаанд:

  • Энтрепренершип ба инновац, эдийн засаг дахь нөлөө
  • Загварчлах сэтгэлгээ
  • Санаагаа танилцуулах
  • Баг бүрдүүлэлт
  • Бизнес модель канвас зэрэг сэдвийн хүрээнд хичээл орсон ба 19 багийн 70 гаруй багш, оюутан хамрагдсан юм. “NUM Startup Weekend” сургалт нь багууд өөрсдийн санаагаа цааш хөгжүүлж, дараагийн шатанд гарахад том түлхэц боллоо.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn