МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх “NUM CAREER” танхим нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй шинэхэн төгсөгчдөө ажлын байранд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил хайх, түүнд өөрийгөө бэлтгэх, хувь хүний чадвараа танин мэдэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цагийн болон урт хугацааны ажлын байранд зуучлах зорилгоор “JOB FAIR” ажлын байрны үзэсгэлэн, өдөрлөг, сургалтыг жил бүрийн хаврын улиралд зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “JOB FAIR – 2024” өдөрлөгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 09-10-ны өдөр дараах байршлуудад зохион байгуулах гэж байна.
- МУИС-ийн Номын сангийн II,III, V давхар
- Хууль зүйн сургуулийн II, III давхар
- Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн I давхарт “АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН” 13:00-17:00 цагийн хооронд явагдана.
2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний мягмар гарагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд “КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ”, “STEPS FOR A SUCCESSFUL INTERVIEW” сургалтыг ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА зориулан бэлтгэсэн байна.



2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны лхагва гарагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн V давхарт “АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН” 13:00-17:00 цагт тус тус явагдах болно.
МУИС-ийн ТӨГСӨХ ТҮВШНИЙ ЭРХЭМ ОЮУТАН ТАНЫГ БИД УРЬЖ БАЙНА.
Холбоо барих: career@num.edu.mn
Утас: 77307730-1525, 99749903
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ