МУИС -ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк дээр 2024 оны 3-р сарын 29 нд “Лазерын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн ажилтнууд, Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийн багш, арьс гоо заслын эмнэлэгүүдийн эмч нар, хувиараа лазерын бизнес эрхлэгч зэрэг салбар бүрийн лазер ашигладаг болон лазер сонирхогч нар хамрагдсан сонирхолтой сургалт болж өнгөрлөө. Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт манай улсад лазерын хэрэглээ боловсрол, хэвлэл, эрүүл мэнд, үйлдвэрлэл болон боловсруулалтын гэх мэт олон салбарт нэвтэрч ашиглагдаж байна. Үүнийг дагаад лазераас хамаарч учирч болзошгүй эрсдэл нэмэгдэж байгаа учир лазер ашиглагч болон лазер сонирхогч нар лазерын тухай онолын мэдлэг, лазертай харьцаж ажиллах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах, лазераас үүдэлтэй болзошгүй эрсдэлийн тухай мэдлэг зайлшгүй эзэмшсэн байх шаардлагтай. Иймд дээрх лазерын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, сургалтанд хамрагдсан хүмүүст сертификат болон кретид олгох зэргээр тус сургалтын ач холбогдлыг илүү нэмэгдүүлэх тал дээр санал солилцлоо.
