Монгол Улсын Их сургуулийн ректорын 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн А/147 дугаар тушаалаар “МУИС-ийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглах журам”-ыг баталлаа. Энэхүү журмаар МУИС-ийн үйл ажиллагааг тасралтгүй, түргэн шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд албан ажлын хэрэгцээнд ашиглаж байгаа автомашин, тээврийн хэрэгслийн парк ашиглалт, авто тээврийн хэрэгслийн үйлчилгээ, хяналтыг оновчтой зохион байгуулах ажилд мөрдөх хэм хэмжээг зохицуулна.
Та бүхэн “МУИС-ийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглах журам”-тай ЭНД ДАРЖ танилцана уу.