МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 15-НД ДУУСНА

Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой  Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2024 оны 03-р сарын 15-ны 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалтыг 2024 оны 04-р сарын 06-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.