2017 оны 4-р сарын 5-ны өдөр Улаанбаатарын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд Номадик экспедишн ХХК-ий Аялал жуулчлалын хөтөч бэлтгэх сургалтанд Улаанбаатарын Их сургуулийн багш нар лекц уншлаа. Хамтын ажиллагааны хүрээнд энэхүү лекцийг хоёр дахь жилдээ тус сургууль дээр явуулж байгаа юм. Тус сургалтын явцад Улаанбаатарын Их сургуулийн Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор С.Цолмон /Ph.D/ “Монголын бахархалт сургамжит түүх”, Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай “Монголын археологийн дурсгалууд”, мөн тэнхимийн багш С.Оргилбаяр “Гол мод-2-ын язгууртны I булшны малтлага судалгаа” сэдвээр лекц уншин Археологийн музейг үзүүлж тайлбарлалаа. Цаашдаа хоёр байгууллага олон талын үйл ажиллагаанд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.