“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн цахим бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 01-11-ний 17:00 цаг хүртэл “E-Mongolia” цахим хуудсаар явагдана. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд “E-Mоngolia” хуудсанд хандаж бүртгүүлэх боломжтой бөгөөд дараах шаардлагуудыг тавьж байна.  

  • 18 нас хүрсэн байх,
  • Голч дүн 2.8-аас дээш, 
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байх,

Өнгөрсөн 2023 онд хамгийн их буюу 1500 оюутныг энэхүү хөтөлбөрт хамруулж байжээ. Харин энэ онд 1030 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайд захирамж гаргасан байна.