Бүртгэл, дүн шинжилгээний төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БҮРТГЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Ажлын байрны нэр:  Эрхлэгч

Орон тоо: Нэг /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Докторын зэрэгтэй байх

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой салбараар

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой салбараар

Туршлага: Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар:

  • Академик байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлыг тодорхойлох
  • Сургалт зохион байгуулах
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Түгээмэл хэрэглэгддэг хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй

Гүйцэтгэх чиг үүрэг:

МУИС-ийн эрхэм зорилго, стратегийн зорилттой нийцүүлэн иргэдэд чанартай дээд боловсрол олгох, Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль, бусад хууль, дүрэм, журмын хүрээнд оролцогч талуудын сэтгэл ханамжид тулгуурлан МУИС-ийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих.

МУИС-ийн сургалтын удирдлагын системийн өгөгдөлд дүн шинжилгээ хийн,  суралцахуйн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад шаардлагатай судалгаа дүгнэлтийг гаргах.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын болон эрдмийн зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Товч танилцуулга (CV)
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Бүртгэл: 

Материалыг 2024 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 05-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1138

МУИС-ийн Хууль, хүний нөөцийн бодлогын газар