Эрдэмтэн багш, судлаачдын оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулах, технологи дамжуулалт хийх, судалгааны үр дүнг лабораторийн түвшинээс үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх, технологийн зүгшрүүлэлтийг гүйцэтгэх зорилгоор технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн 3 цехийг GMP-ийн стандарт шаардлагад нийцүүлэн бүтээн байгуулахаар ажиллаж байна. Эдгээр цехийг хүнс, эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүний туршилт судалгаа гүйцэтгэх сонирхолтой их сургууль, төр, хувийн хэвшлийн байгууллагууд технологийн туршилт зүгшрүүлэлт хийх, бүтээгдэхүүний анхдагч загварыг гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхэд хамтран ашиглах боломжтой. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.