Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Улаанбаатарын Их Сургуулийн бакалаврын ангийн оюутнуудын 2014-2015 оны хичээлийн жилийн II улирлын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 28,29 ны амралтын өдрүүдээр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 5 баг оролцсоноос шилдэг эрэгтэй тоглогчоор Б. Билгүүн /нябо 2/, шилдэг эмэгтэй тоглогчоор Я.Учрал /банк-3/ ангийн оюутнууд тус тус шалгарч холын зайны шидэлтэнд хятад хэлний 3-р ангийн оюутан З.Тайвантөгс болон хөгжөөн тэмжигч Цогзолмаа нар тэргүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Тус тэмцээний дүнгээс сонирхуулбал:

Эрэгтэй: I байр Б.Билгүүн ахлагчтай БУ-Нябо баг

II байр С.Мөнхбилэг ахлагчтай БУ-Банк 3 баг

III байр Д.Самбуу ахлагчтай МНУ-2 баг

Эмэгтэй: I байр Я.Учрал ахлагчтай БУ-3 баг

II байр   Д.Ариунзаяа ахлагчтай Хими баг

III байр Б.Тэмүүлэн ахлагчтай МНУ-2 багууд тус тус шалгарсан байна.
Тэмцээнийг зохион байгуулсан Оюутны холбоо болон тэмцээнд оролцсон баг тамирчид, тэднийг хөгжөөн дэмжигч оюутан залуусдаа сурлага хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.