Доктор Н.Хишигт “Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ

УБИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Н.Хишигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12-р сарын 25-ны өдрийн 190-р тоот зарлигаар Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдан, түүний Монгол улсын түүх судлал, түүхийн боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр улсдаа ахин хүлээн зөвшөөрөгдсөн баярт үйл явдал боллоо.

Тэрээр 1993 онд дэд докторын зэрэг, 2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судалгааны дэд профессор, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2007 онд УбИС-ийн дэд профессор, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байжээ