>МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Улаанбаатар сургууль (төслийн удирдагч О.Мөнхбат, ) “Зүүн хойд Ази дахь нийгмийн үйл явц: орчин үеийн нөхцөл байдал, хөгжлийн хандлага (The social process in North-Eastern Asia: Current status and development)” сэдэвт эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 5-р сарын 3-5 өдрүүдэд МУИС дээр зохион байгуулсан билээ. Хурлын хөтөлбөртэй энд танилцаж болно. ХОЛБООС Семинарыг ОХУ-ын Алс дорнодын холбооны их сургуультай (төслийн удирдагч Анна Винокурова) хамтран зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, ЗаБайкалийн улсын их сургууль, Буриадын улсын их сургууль, Хакайсийн хэл, уранзохиол, түүхийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвд, будда судлалын хүрээлэн, Хойд сибирийн жижиг ард түмнүүд судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлсэн. Хурлын эмхэтгэл орос хэлээр сая хэвлэгдэн гарсан бөгөөд цахим хувилбартай энд танилцаж болно.
- АНГЛИ https://drive.google.com/file/d/1t2R7DGyRXJUfbHMnMxiEjUDDJ9vKOTiM/view?usp=sharing
- ОРОС https://drive.google.com/file/d/1XbD2htQJOsAUo18pO-AtzcJld-j-P6e2/view?usp=sharing
