Эрхэм хүндэт багш, судлаач, оюутан залуус та бүхнийг “Шинэ үеийн залуу судлаач” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
МУИС-ийн салбар бүрээс шалгарсан ахисан түвшний суралцагчдын шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд:
Ахисан түвшний суралцагчдын Байгаль, Инженерчлэл, Нийгэм, Хүмүүнлэгийн салбар тус бүрийн шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан ШИЛДЭГ илтгэлүүд,
Бакалаврын шилдэг илтгэлүүдийг ханын илтгэл (урилгаар)-ээр тус тус хэлэлцүүлнэ.
