2023 оны 4-р сарын 28-ны өдөр Улаанбаатар сургууль дээр МУИС-ийн номын сангийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг боллоо. Уг өдөрлөгийг МУИС-ийн Улаанбаатар сургуулийн захирал О. Мөнхбат нээж үг хэллээ. Мөн МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн МУИС-ийн номын сан болон Улаанбаатар сургуулийн номын сангийн өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Тус өдөрлөгт МУИС-ийн номын сангийн мэргэжилтэн О.Нарантуяа, Б.Золзаяа, Ж.Эрдэнэням, Б.Сумьяажаргал, Э.Рэгзэдмаа нар оролцож МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаа болон үйлчилгээний талаар, мөн судлаач багш оюутнуудад судалгааны материалаа хэрхэн хайх, номзүйг бичих зэрэг зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.