МУИС-ИЙН УЛААНБААТАР СУРГУУЛИЙН ОЮУТАН Т.НЯМЖАРГАЛ ЯПОН УЛСААС АВАРГЫН БҮСТЭЙ ИРЛЭЭ

2023 оны 03 сарын 26-нд Япон улсын Осака хотод болсон олон улсын  мэргэжлийн тулаанчдын “GLADIATOR 21” холимог тулаанаас МУИС-ийн Улаанбаатар сургуулийн оюутан Т.Нямжаргал (“MGL-1FC” холимог тулааны 57 кг жингийн отгон аварга) Японы тулаанч Навэ буюу Масаюүки Ватанабэг “КО” цохилтоор ялж аваргын бүсийн эзэн боллоо. Түүний өрсөлдөгч Навэ нь мэргэжлийн тулаанд 15 удаагийн ялалт байгуулж тус холбооны аваргын бүсийг тасралтгүй 5 жил эзэмшсэн тамирчин юм.  Т.Нямжаргалын ялалт нь “GLADIATOR”  холбооны түүхэнд хамгийн богино хугацаанд буюу 5 секунтэд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан ялалт болж бүртгэгдсэн төдийгүй Япон улсаас мэргэжлийн тамирчдын холимог тулааны аваргын бүсийг эх орондоо авчирсан анхны тамирчин боллоо.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Т.Нямжаргалдаа баяр хүргэж, амжилт хүсье.