МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ 

/МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дунд/

Эсээ бичлэгийн уралдааны зорилго:

  • Таны хөгжлийн бэрхшээлийн онцлог, түүнээс шалтгаалан хичээл үзэх, шалгалт өгөх, мэдээлэл авах, бусадтай чөлөөтэй харилцахад тань ямар саад, хүндрэлүүд үүсдэг вэ? Хэрвээ та зөөврийн компьютертэй болбол танд тохиолддог саад, бэрхшээлүүдээс тодорхой нэг хэсгийг нь хөнгөвчилж, бусад оюутантай нэгэн адил суралцахад дэмжлэг болох уу? зэрэг асуудлуудыг өөрийнхөө бодит жишээн дээр үнэн бодитой бичиж, илэрхийлэхэд оршино.

Эсээ бичлэгийн хамрах хүрээ: МУИС-д суралцаж буй бакалаврын түвшний идэвхтэй төлөвтэй хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд

Эсээ бичлэгийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 13-аас 04 дүгээр сарын 03-ны хооронд

Эсээ бичлэгийн уралдааны зохион байгуулагч: 

  • МУИС-ийн Оюутны хөгжлийн төв
  • “Гэрэлт-цох байшин” ТББ

Эсээ бичлэгийн сэдэв: “Миний мөрөөдөл – Миний амжилт”

Эсээ бичлэгт тавигдах шаардлага:

  • МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн оюутан байх;
  • таны хөгжлийн бэрхшээл (ном, дэвтэр авч явахад, хуудас эргүүлэхэд, харж уншихад, гараар тэмдэглэл хийхэд…гэх мэт) хүндрэл учруулдаг болохыг тодорхой бичиж илэрхийлсэн байх;
  • хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх;
  • үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1.5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх;
  • үгийн тоо хамгийн ихдээ 700 үгэнд багтсан байх;
  • эсээ бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/;
  • тогтоосон хугацаанд ирүүлсэн байх;

Шалгаруулах журамЭсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд:

/0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:

  • Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (40 оноо)
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо)
  • Бүтээлч хандлага, өөрийн байр суурь  (20 оноо)
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо)

Холбоо барих: 77307730 /1525/

Эсээ бичлэгийг хүлээн авах: Уралдаанд оролцогчид өөрийн бүтээлээ bayaraa0902@num.edu.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Эсээ бичлэгийн уралдааны шагнал: Уралдаанд оролцсон эсээ бичлэгүүдээс 1 эсээ бичлэгийг шалгаруулан “Гэрэлт-цох байшин” ТББ-аас “DELL” БРЭНДИЙН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР  бэлэглэнэ.

 

МУИС-ИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

“ГЭРЭЛТ ЦОХ БАЙШИН” ТББ