МУИС-ийн “Тэнхимийн эрхлэгч нарын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж эхэллээ

МУИС-ийн Захиргаанаас “Тэнхимийн эрхлэгч нарын зөвлөгөөн”-ийг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу эхний зөвлөгөөнийг  2023 оны 3-р сарын 9-ний өдөр Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа. 

Уг зөвлөгөөнөөр МУИС-ийн Захирлын 2022 оны 6-р сарын 27-ны А/256 дугаар тушаалаар баталсан “МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн журам”-ын дагуу сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд “Сургалтын хөтөлбөрийн журам”-ын агуулга, хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс сэдвийг хэлэлцлээ.

МУИС-ийн Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулиудын 39 тэнхим, төвийн эрхлэгч оролцож, “Сургалтын хөтөлбөрийн журам”-ын хэрэгжилтийн талаар санал солилцож, цаашид хийгдэх төлөвлөгөөт ажилтай танилцав.
Хугацаа
Үйл ажиллагаа
Илтгэгч
16.00-16.10
Нээлтийн үг
Д.Бадарч
МУИС-ийн захирал
16.10-16.20
Цаг үеийн мэдээлэл
Б.Батжаргал
Сургалт эрхэлсэн захирал
16.20-17.00
“Сургалтын хөтөлбөрийн журам”-ын агуулга, хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс
Н.Пүрэвцогт
ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор
17.00-17.15
Асуулт, хариулт
Зөвлөгөөнд оролцогчид
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар