“ШИНЖЛЭХ УХААН-ТАНИН МЭДЭХҮЙ” ӨРТӨӨЧИЛСӨН II СУРГАЛТ БОЛЛОО

Байгалийн шинжлэх ухаан болон түүх, нийгмийн ухааны салбарын мэргэжил сурталчлах ажлын хүрээнд “ШИНЖЛЭХ УХААН-ТАНИН МЭДЭХҮЙ” сэдэвт өртөөчилсөн II сургалтыг 2023 оны 03 сарын 13-нд амжилттай зохион байгууллаа.

Өртөө-1 сургалтанд БЗД-ийн ЕБС-ийн 30, 69, 14-р сургуулийн 12-р ангийн 400 гаруй сурагчид оролцож зөвлөгөө мэдээлэл, байгалийн ухааны сонирхолтой туршилтуудыг үзэж сонирхохын зэрэгцээ оюутнуудын хийсэн экобүтээгдэхүүний үзэсгэлэнгээр зочилж, ЭЕШ-нд ашиглагдах ном, сурах бичгүүдтэй танилцсан юм.

Өртөө 2-д  БЗД-ийн ЕБС-ийн 44, 53-р сургуулийн 12-р ангийн 50 гаруй сурагчид хүрэлцэн ирж “ШИНЖЛЭХ УХААН-ТАНИН МЭДЭХҮЙ” сургалтанд хамрагдлаа.

Сургалтаар:

  • МУИС-ийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл
  • Байгалийн ухааны хичээлүүдийн сонирхолтой туршилтуудтай танилцах, туршилт хийх
  • Усан орчны амьтны амьдрал, амьдрах орчинтой танилцах,
  • Интерференцийн үзэгдлийг судлах, танилцах
  • Микроскопын бүтэц, Лазерийн хэрэглээтэй танилцах,
  • Археологийн малтлага, судалгаатай танилцах
  • ЭЕШ-нд гаргадаг нийтлэг алдаанууд болон хялбар аргаар бодлого бодох аргуудад суралцаж, сонирхсон асуултандаа хариулт авах, мэргэжил сонгоход нь зөвлөгөө өгч харилцан ярилцлаа.

Сургалтын үеээр оюутнуудын хийсэн экобүтээгдэхүүнүүд болон ЭЕШ-ын гарын авлага, сурах бичиг, тестийн сан зэрэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурагчид зочиллоо.

Цаашид БЗД-ийн бусад ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад зориулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус сургалтыг сонирхсон хэн боловч хүрэлцэн ирж оролцох бүрэн боломжтой юм.