МУИС-ийн хичээлийн сурах бичиг зохиох, орчуулах төсөл шалгаруулна

МУИС-ийн хичээлийн сурах бичгийн сан бүрдүүлэх зорилго бүхий МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох/орчуулах сурах бичгийн сонгон шалгаруулалт болно.  

Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал нь дараах шаардлагыг хангасан байна.  

  1. Сурах бичгийн агуулга нь МУИС-ийн нэг болон хэд хэдэн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хамарсан байх;  
  2. Оюуны өмчийн зөрчилгүй байх; 
  3. Зохиох сурах бичгийн бүтэц нь гарчиг, оршил хэсэг, хичээлийн сэдвүүдийг хамарсан бүлгүүд болон нэр томьёоны тайлбар, эшлэл зүүлт агуулсан байна. Бүлэг бүр нь удиртгал хэсэг, үндсэн агуулга болон хичээлийн сэдвүүдтэй холбогдох жишээ, асуулт/бодлого/тест/бие даах ажлын сэдэвтэй байх; 
  4. Зохиох сурах бичиг нь 20-40 хэвлэлийн хуудастай байх; 
  5. Орчуулгын сурах бичиг нь хичээлийн хөтөлбөрт тусгагдсан, дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд ашигладаг, 3-аас доошгүй удаа дахин хэвлэгдсэн байх; 
  6. Сурах бичгийг харгалзах хичээлийн үндсэн сурах бичгээр ашиглах тухай тэнхимийн хурал болон бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байх. Бакалаврын ерөнхий суурийн хичээлийн сурах бичгийн бол Ерөнхий суурийн хөтөлбөрийн хорооны хурлаар нэмж хэлэлцүүлэн дэмжигдсэн байна.  

Бүрдүүлэх материал (А, Б, В) (файлаар үзэх):  

А. Төслийн ерөнхий агуулга  

 Асуулга Тэмдэглэл 
1  Мэдүүлэгч  Удирдагчийн мэдээлэл /харьяалал, нэр, албан тушаал, утас, мэйл хаяг/   
Багийн гишүүдийн мэдээлэл /харьяалал, нэр, албан тушаал, утас, мэйл хаяг/   
Мэргэжлийн редакторын харьяалал, нэр, албан тушаал, утас, мэйл хаяг/*   
2  Сурах бичиг*  Сурах бичгийн нэр   
Холбогдох хөтөлбөр, түвшин   
Холбогдох хичээлийн нэр* (ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн аль нь болох)   
Зохиох/орчуулах аль нь болох (орчуулах бол хэвлэлийн компаниас авсан зөвшөөрлийг хавсаргах)   
Хэвлэлийн хуудас**   
3  Төслийн гүйцэтгэл  Эхлэх   
Дуусах***   
4  Төслийн товч танилцуулга*  Үндэслэл, шаардлага****   
Зорилго, ач холбогдол   
Сурах бичгийн ерөнхий бүтэц/агуулга   

 * Тэнхимийн хурал, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байх. 

** Урьдчилсан тодорхойлсон байх 

*** 1 жилд багтах 

**** Судлах суралцагчийн тоо, ижил төстэй сурах бичгийн талаарх судалгааг тусгасан байна. 

Б. Тэнхимийн хурал, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурал, ерөнхий суурийн хөтөлбөрийн хорооны хурлын шийдвэр 

В. Төслийн санхүүжилтийн тооцоо /төгрөгөөр/  

 Зардлын төрөл* Хэмжих нэгж Тоо, хэмжээ Нэгжийн үнэ Зардлын хэмжээ Байгууллагын НДШ (12,5%)** 
1  Зохиогч/орчуулагчийн хөлс  хх   200000/100000    
2  Мэргэжлийн редакторын хөлс (зохиох/орчуулах)  хх   40000/60000    
3  Бичиг хэргийн зардал  хх   20000   –  
4  Орчуулгын эрхийн төлбөр***  ш     –  
5  Зураг, диаграмм, хүснэгтийн эрхийн төлбөр***  ш     –  
6  Орчуулгын эрхийн үйл ажиллагааны зардал  хх   10000    
 НИЙТ   

** Хувь хүнд олгох хөлсөнд байгууллагын зүгээс төлөх Нийгмийн даатгалыг шимтгэлийг нийт хөлсний хэмжээнээс хамааруулан нэмж тусгана. 

*** Орчуулгын болон зураг, диаграмм, хүснэгтийн эрх авах тохиолдолд эзэмшигч талаас эрхийн зөвшөөрөл авах ёстой бөгөөд төлбөрийг зардалд тусгана. 

Хугацаа: Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал(А,Б,В)-ыг 2023 оны 03 дугаар сарын 30ы 17:00 цаг хүртэл Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт (Багш, оюутны хөгжлийн төвийн 302 тоот) хүлээн авна.  

МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох/орчуулах үйл ажиллагаанд баримтлах журмыг Захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/299 тоот тушаалаар баталсан бөгөөд сонгон шалгаруулалтад холбогдох бусад мэдээллийг уг журмаас үзнэ үү.  

 Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар