МУИС-ийн Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Сургах зүйн боловсрол олгох дээд курс”-т суралцахыг хүссэн багш нар дараах материалыг бүрдүүлж ирнэ үү.
- Магистр, докторын дипломын хуулбар, /доктор бол зөвхөн докторынх/ дүнгийн хавсралт шаардлагагүй /нотариатаар баталгаажуулна/.
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/.
- Сургалтын төлбөр 350,000 төгрөгийг доорх дансанд тушаана. Баримтаа бүртгүүлэхдээ заавал авчрах. Хаан банк 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/. Жич: төлбөрийн зориулалт хэсэгт сургах зүйн курсийн \СЗК-ын\ төлбөр гэж бичээд овог нэр, регистрын дугаар, сургуулиа тодорхой бичнэ үү. /төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна/.
- Доорх линкээр орон ерөнхий мэдээллээ үлдээнэ үү. Бүртгэл 03-р сарын 04-ны 12:00 цагт хаагдах болно.
2023–02–25–аас эхлэн 11-12 долоо хоногийн хугацаатай Бямба гараг бүрийн 10.00-14:50 цагийн хооронд МУИС-ийн 2-р байрны 448 тоотод хичээллэнэ.
Бүртгэлийн хураамж 3000 төгрөг.
Эхний 30 хүнийг бүртгэнэ.
Бүртгэл: 2023.02.06–2022.03.04-ны 12:00 цаг хүртэл бүртгэнэ.
Боловсрол, Сэтгэл судлалын тэнхим
(МУИС-ийн хичээлийн 2-р байр, зүүн жигүүрийн 4 давхарт 449, 450 тоот танхим)
Утас: 99255594, 99211224