- Хичээл сонголтоос хоцорсон суралцагчид 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг дуустал SiSi-ийн маягт цэсээс <хожимдсон бүртгэлийн маягт> бөглөн харьяа сургуулийнхаа мэргэжилтэнд хандан зөвхөн суудлын боломжтой хичээлд хүсэлт гаргаж бүртгүүлнэ.
- 2023 оны 2 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд сургалтын үйл ажиллагааны журмын дагуу хүндэтгэн үзэх шалтгаан (баримт, нотолгоог хавсаргах)-тай суралцагч зөвхөн суудлын боломжтой хичээлийг 1 багц цаг /98600 төгрөг/-ийн хураамж төлөн сонгон баталгаажуулна.
- Хичээл цуцлуулах бол мөн SiSi-гийн маягт цэсээс <хичээл цуцлалтын маягт> бөглөн, хүсэлт гаргана.
Суралцагчид дараах хаяг байршлаар харьяа бүрэлдэхүүн сургуулийн ХИЧЭЭЛ ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН мэргэжилтэнд хандана уу.
№ | Харьяа сургууль | Хичээлийн байр, тоот | Утас | Мэргэжилтний нэр |
1 | Бизнесийн сургууль | IY-203а | 7730-7730-1327 | З.Саранцэцэг |
2 | Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Хууль зүйн сургууль | IIIб-207 | 7730-7730-1327 | С.Цэрэндолгор |
3 | Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | III-113 | 7730-7730-1324 | Х.Бэрцэцэг |
4 | ШУС-ийн Байгалийн ухааны салбар | II-217 | 7575-4400-1328 | Н.Долгорсүрэн |
4 | ШУС-ийн Нийгмийн ухааны салбар | II-217 | 7730-7730-1329 | Д.Цэнд-Аюуш |
5 | ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар | II-217, 105 | 7575-4400-1326 7730-7730-1321 | Д.Чанцал Р.Алтансайхан |
Элсэлт, бүртгэлийн хэлтэс
2023 оны 1 дүгээр сарын 30