МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо

Монгол Улсын Их Сургууль нь 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  84 дүгээр тушаалаар анхны төгсөлт хийснээс хойш 81 жилтэйгээ золгож,  2022-2023 оны хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй докторын зэрэгтэй 16, магистрын зэрэгтэй 351, бакалаврын зэрэгтэй 604, нийт 971 төгсөгчдөд 5 ээлжээр диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.