Олимпиадыг тус сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн ба мэргэжлийн бус ангийн гэсэн ангилалаар зохион байгууллаа.
АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД нь Англи хэл, сэтгэхүй, соёлыг сонирхон суралцагч оюутан залуусын англи хэлний яриа болон бичгийн хэлний түвшин, эзэмшиж буй чадвар, дэлхийн соёл иргэншил даяарчлагдаж буй өнөө үед залуучууд гадаад хэлээр санаа бодол, хүсэл мөрөөдөл, зорилгоо илэрхийлж буй чадвар, англи хэлний сургалтын чиг хандлага зэргийг таниулан суртчилах зорилготой юм.
Мэргэжлийн ангийн ангилалд:
Тэргүүн байр: А.Даваасүрэн АХБ-3
Хоёрдугаар байр: Э.Булганчимэг АХО-3
Гуравдугаар байр: Э.Ариунзаяа АХО-4
Тусгай байр: Д.Ариунзаяа АХО-4 нар эзэллээ.
Мэргэжлийн бус ангийн ангилалд:
Тэргүүн байр: Д.Рэгзэнбадам КГД-2
Хоёрдугаар байр: Б.Бишрэлт КС-1
Гуравдугаар байр: Д.Ариунзаяа АХО-4
Тусгай байр: З.Энхтөр КГД-2 нар эзэллээ.
Амжилттай оролцсон оюутнуудадаа баяр хүргэж, англи хэлний мэдлэгээ улам сайжруулан гүнзгийрүүлж, шамдан суралцаж, сурлагын өндөр амжилт гаргахыг хүсье.
МУИС-ийн УЛААНБААТАР СУРГУУЛЬ
ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ