МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант FENGLAN нь академич Д.Цэрэнсодном багшийн удирдлаган дор “БҮРЭНБАЯР ХУУРЧИЙН ХУУРЫН ҮЛГЭРИЙН УРАН САЙХНЫ ОНЦЛОГ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтад хэлэлцүүлнэ. Энэхүү ажлын эрдэм шинжилгээний албан ёсны шүүмжлэгч нь доктор (Ph.D), профессор М.Чимэдцэеэ, доктор (Ph.D), профессор Ч.Жачин нар юм байна. Зэрэг горилогчийн диссертаци болон судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлтэй 324 тоот өрөөнд очиж танилцана уу!
Магистр, докторын сургалтын алба