МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Н.ДЭЛГЭРМАА нь доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй, доктор (Ph.D), дэд профессор Г.Галбаяр нарын удирдлаган дор “МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ ДӨРВӨН УЛИРЛЫН СЭДЭВТ ШҮЛГИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН СУДАЛГАА” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтад хэлэлцүүлнэ. Энэхүү ажлын эрдэм шинжилгээний албан ёсны шүүмжлэгч нь доктор (Ph.D), профессор С.Энхбаяр, доктор (Ph.D), дэд профессор Ш.Баттөр нар юм байна. Зэрэг горилогчийн диссертаци болон судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлтэй 324 тоот өрөөнд очиж танилцана уу!
Магистр, докторын сургалтын алба