МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант С.ЧУЛУУНБАТ нь доктор (Sc.D), профессор Б.Сумьяабаатар, доктор (Ph.D), дэд профессор Ш.Баттөр нарын удирдлаган дор “Д.УРИАНХАЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТУУРВИЛ ЗҮЙН ОНЦЛОГ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтад хэлэлцүүлнэ. Энэхүү ажлын эрдэм шинжилгээний албан ёсны шүүмжлэгч нь доктор (Ph.D), профессор С.Энхбаяр, доктор (Ph.D), дэд профессор Г.Галбаяр нар юм байна. Зэрэг горилогчийн диссертаци болон судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлтэй 324 тоот өрөөнд очиж танилцана уу!
Магистр, докторын сургалтын алба