Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Гавьяат багш цолоор МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор Хаянхярваагийн Сэлэнгэ, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Улаанбаатар сургуулийн профессор, доктор Содномын Цолмон нарыг тус тус шагнасан байна. Өнөөдөр /2022.11.25/ МУИС-ийн удирдлагууд гавьяат цол хүртсэн багш нараа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Гавьяат цол хүртсэн багш нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.